Ховд аймагт Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын Ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэхүү Ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж, байгууллагын Өмч Хамгаалах Байнгын Зөвлөлийн ажилтай танилцаж, шүүхийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний биелэлт, эргэлтийн болон үндсэн хөрөнгийн бүртгэл, хөрөнгийн дахин үнэлгээ зэрэг нөхцөл байдалтай газар дээр нь үзэж танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өглөө.
Ажлын хэсэг 2023 оны тус шүүхийн Тамгын газрын Өмч эзэмшлийн гэрээний биелэлтийг 96 хувь буюу А үнэлгээтэй дүгнэж, 2024 оны гэрээний хугацааг сунгаж, шинэчлэн байгууллаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР