Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.08.01) Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газарт ажиллалаа. Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нь гавьяаныхаа амралтад гарч байгаа тул түүний оронд тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Батзулыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажлыг нь хүлээлцүүлэв.
Д.Сувдаа нь 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн шүүхэд бичээч, шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2009 оны 02 дугаар сараас тус шүүхийн Тамгын хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаа ба шүүхийн байгууллагад тасралтгүй 29 жил, улсад 41 жил ажилласан юм.
Түүнийг ажиллаж байх хугацаанд тус шүүх нь 2015 онд шүүхийн Тамгын газруудаас ажил үйлс, чанарын үзүүлэлтээрээ тэргүүн байр, 2016-2019 онуудад 2-5 дугаар байр, 2018, 2022 онуудад аймгаас зохион байгуулсан “Шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарч байв.
Д.Сувдаагийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, шүүхийн “Тэргүүний ажилтан”, төрийн албаны “Тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс