Монгол улсад Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн тамгын газраас Хөвсгөл аймгийн нийт захиргааны байгууллагын төлөөлөл, эрх бүхий албан тушаалтнууд, сумдын засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг цахимаар оролцуулан “Сургалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

 

         

             Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг “Захиргааны хэргийн шүүхийн онцлог”, “Захиргааны ерөнхий хууль хэрэглээний зарим асуудал”, шүүгч Ч.Мөнхболор “Төрийн албаны тухай хууль хэрэглээний зарим асуудал”, прокурор Л.Отгончимэг, “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарим асуудал”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал”, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Энхзаяа “Төрийн албаны шинэтгэл орон нутагт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.