Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус аймгийн Бугат, Алтай сумын иргэд, албан хаагчид болон Хилийн цэргийн ангийн албан хаагчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа.

 

 

    Уулзалтанд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах захиргааны хэргийн дагнасан шүүхийн зорилго, хэрэг маргааны харьяалал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, түүний шийдвэрийг шүүхээс хэрхэн хянадаг болох, хэрэг, маргааныг шийдвэрлэх тусгай журмын талаар, Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар эрүүгийн хэргийн шүүхээр түгээмэл шийдэгдэж байгаа маргааны төрөл болон цахим мөрийтэй тоглоом, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, иргэд, албан хаагчдаас асуусан асуултад хариулж, санал солилцов.

 

             

         Мөн шүүгчийн туслах Ж.Энхчимэг нь шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, шүүхэд нэхэмжлэл гаргах ерөнхий мэдээллийг агуулсан гарын авлага тараалаа.