Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, анхны хурлаа хийлээ.

                      Тус ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар тушаалаар байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Бэлтгэл ажлыг хангах чиг үүргийн хүрээнд ажлын хэсэг өнөөдөр/2024.6.14/ ажлын төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, үүргийн хуваарилалтаа гаргасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар ШЕЗ-ийн гишүүн Н. Баасанжав, ажлын хэсгийн гишүүнээр ШЕЗ-ийн гишүүн Р.Онончимэг, Б.Ундрах,  УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн, НЭХДЗШШ-ийн ерөнхий шүүгч Б.Зориг, БГД-ийн ЭХАШШ-ийн шүүгч Б.Билгүүн, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам нар томилогдсон юм. Ажлын хэсгийн дараагийн хурлыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийхээр товлолоо.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс