Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу  "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-д нэмэлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.

    Та журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Төсөл

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2025 он ... сар ...-ны өдөр                           Дугаар...                            Улаанбаатар хот

 

 Тогтоолын хавсралтад нэмэлт

оруулах тухай

 

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

            1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:

1/3.10.5 дахь заалт:

“3.10.5.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх;”

2/3.10.6 дахь заалт:

“3.10.6.Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.”

3/3.11.5 дахь заалт:

“3.11.5.Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх.”

4/5.4.6 дахь заалт:

“5.4.6.нэр дэвшигч хоёр ба түүнээс дээш шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэг зэрэг нэрээ дэвшүүлсэн бол энэ журмын 5.1.1.1-д заасан шалгалтыг тухайн сонгон шалгаруулалтын явцад нэг удаа өгнө.”

            2.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                                   Н.МӨНГӨНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР