Өнөөдөр /2024-06-03/ Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо.
Тус зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шүүн таслах ажлын статистик мэдээг танилцуулсны дараа мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат шүүх хуралдааны танхимд байршуулсан цахим шүүх хуралдаан хийх, сургалт явуулахад ашиглагдах дэлгэцийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас сонирхсон асуултаа асууж, харилцан мэдээлэл солилцлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР