“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан бага нас болон өсвөр насны хүүхдүүдийн санаа бодлыг хуваалцах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын “Оюуны уурхай” сургууль болон “Их Ирээдүй” сургуулийн сурагч нарын дунд насны ангиллаар гар зургийн уралдааныг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвийн талбайд шагналыг гардуулав. Гар зургийн уралдаанд нийт 37 материал ирүүлсэн бөгөөд үүнээс дараах хүүхдүүд амжилттай сайн оролцлоо.
Үүнд: Ерөнхий боловсролын “Оюуны уурхай” сургууль: 1а ангийн сурагч Б.Хүсэлбаяр 2г ангийн сурагч Т.Саруултуяа 3е ангийн сурагч Э.Элбэгзаяа 4в ангийн сурагч М.Бямбадорж 4в ангийн сурагч Э.Хишигбат, “Их Ирээдүй” сургууль: 5а ангийн сурагч С.Ялгуун 5а ангийн сурагч Д.Цэлмүүн 5а ангийн сурагч М.Болоржин, 5а ангийн сурагч Э.Номин нар амжилттай оролцож, өргөмжлөл гардууллаа.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ