Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд таниулах замаар шүүн таслах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Орхон сум, Шарын гол сумын иргэдэд Захиргааны хэргийн шүүхийн танилцуулга болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллалаа.

          Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, шүүхийн захиргааны ажилтнууд хамтран зохион байгууллаа.

Шүүхийн цахим хаяг : www.courtda.mn

 

 

 

                                             ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                                  ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР