Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд таниулах замаар шүүн таслах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд, төрийн албан хаагч нарт Захиргааны хэргийн шүүх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллаа.

          Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, шүүхийн захиргааны албан хаагчид зохион байгууллаа.

 

 

 

 

Шүүхийн цахим хаяг : www.courtda.mn

 

                                               ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                           ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР