Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, шүүгч А.Түвшинтулга нар Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх 2 өдрийн багц сургалт болон Захиргааны хэргийн шүүх 20 жил: “Онол, практикийн бага хурал”-д 2024-05-29-нөөс 2024-05-31-ний хооронд Улаанбаатар хотод оролцож,  сургалт болон эрдэм шинжилгээний хурлын  талаарх товч мэдээллийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулав.  Тус эрдэм шинжилгээний хуралд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга "Орон нутагт гарч буй ашигт малтмалын холбогдолтой зарим маргаан, тэдгээрийн онцлог, хууль хэрэглээ" сэдэвт илтгэл хэлэлцүүлж оролцжээ. 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР