Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын хүүхдүүдээ хүлээн авч баярын арга хэмжээ зохион байгууллаа. Нийт хүрэлцэн ирсэн бяцхан үрсдээ ирээдүйд бүтээх үйлс бүхэнд нь өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсээд тус шүүхийн Тамгын газраас баярын бэлэг гардуулан өглөө.
Мөн Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан шүүгч, ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг гар зургийн уралдаанаа дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд "Миний гэр бүл”- 2024 гар зургийн уралдаан зарлаж, уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлийг бага, дунд, ахлах насны ангилалаар шалгаруулж, шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэв. Хүүхдүүдийн зурсан бүтээлээр нь зургийн цомог хийж хүүхдүүддээ дурсгал болгон хадгалуулав.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР