Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан хаагч нарын дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөөнд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нар Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, Насан туршийн суралцахуйн төвийн багш С.Пүрэвсүрэнг урьж “Ажлын байран дахь таны эерэг манлайлал” сэдвээр, Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар “Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхийн ач холбогдол ба Олон Улсын чиг хандлага” сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.