Захиргааны хэргийн дагнасан шүүхийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Захиргааны шүүх 20 жил” сэдэвт түүхийн танилцуулга, гэрэл зургийг үзэсгэлэнг зохион байгуулж Захиргааны шүүх байгуулах тухай хууль тогтоомж, эх сурвалж, тус шүүхийн 20 жилийн хугацааны шүүн таслах ажиллагааны тойм мэдээлэл, 20 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулав.
Уг арга хэмжээг Дорноговь аймгийн төрийн захиргааны байгууллага, хуулийн байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцож үзэж сонирхов.