Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгч, ажилчдын дунд зохион байгуулсан “COLOR SPORT” дугуйн аялал арга хэмжээг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд шүүгч, ажилчид идэвхтэй хамрагдаж 10 ажилчид дугуйгаар бусад ажилчид алхаж Төв аймгийн Манзушир хийдэд очлоо.
Мөн Манзушир хийдэд очсоныхоо дараа шүүгч, ажилчид 4 өнгийн баг болон хуваагдаж хөгжөөнт спортын тэмцээн зохион байгуулж өрсөлдлөө. Энэ нь шүүгч, ажилчдын хөдөлгөөний дутагдлыг арилгаж, эрүүл мэндийг дэмжин цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн үйл явдал боллоо.