Багануур дүүргийн Шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгуулсан "Би хуульч"өдөрлөгийг дүүргийн ЗДТГ, Хууль зүйн туслалцааны төв, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс дэмжиж хамтран оролцлоо.
Хүүхэд залууст хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, шүүх хуралдааны процесс, гэмт хэрэг болон үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар танин мэдүүлэх, хуульч мэргэжлийг сурталчлах зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл болсон 15 сурагчийг шүүх хуралдааны оролцогчийн дүрд хуваарилж, бодитоор жишиг шүүх хуралдааныг зохион байгуулсан юм.
Энэ үйл ажиллагааг цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчдад таниулан, ойлгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.