Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул шүүгчид хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт Сүхбаатар аймаг дахь Шүүхийн байранд зохион байгууллаа.

 

 

           Хүндэтгэлийн хуралдаанд Сүхбаатар аймгийн хууль, хүчний салбарын удирдлагууд, шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилчид оролцсон ба Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга С.Баянмөнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Б.Баярцогт шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС хавтсыг дурсгал болгон хадгалуулав.

 

 

            Сүхбаатар аймгийн шүүхийн нийт шүүгчид ажилтнуудын зүгээс эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.