Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан спортын 3 төрөлт тэмцээнийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газартай хамтран 2024 оны 05 сарын 18-ны Баян-Өлгий аймгийн спортын төв ордонд зохион байгууллаа.
Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн хууль хяналт, төрийн захиргааны нийт 16 байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож, хоорондоо сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд баг тамирчид идэвхтэй оролцож, тэмцээний нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын баг тамирчид Тэргүүн байрт шалгарч, ДУРСГАЛЫН ЦОМЫН эзнээр тодорсон бол Дэд байрыг аймгийн Цагдаагийн газар, Гутгаар байрыг аймгийн Засаг даргын Тамгын газар тус тус эзэлсэн болно.
Энэхүү тэмцээний Дартсын төрөлд багаар
Тэргүүн байр-Аймгийн Прокурорын газар
Дэд байр-Аймгийн Цагдаагийн газар
Гутгаар байр- Аймгийн Засаг даргын Тамгын газар
Ширээний теннисний төрөлд багаар
Тэргүүн байр-Аймгийн Нийгмийн даатгалын газар
Дэд байр-Аймгийн Засаг даргын Тамгын газар
Гутгаар байр-Шүүх
Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд багаар
Тэргүүн байр-Шүүх
Дэд байр-Аймгийн Цагдаагийн газар
Гутгаар байр-Аймгийн Нийгмийн даатгалын газар
Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд багаар
Тэргүүн байр- Аймгийн Нийгмийн даатгалын газар
Дэд байр-Аймгийн Прокурорын газар
Гутгаар байр-Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шалгарсан.
Түүнчлэн, тэмцээний “шилдэг тамирчин”-аар аймгийн Цагдаагийн газрын тамирчин А.Кадирбек, аймгийн Нийгмийн даатгалын газрын тамирчин А.Нурила нар тодорсон байна.