Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жил, нотариатын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Монголын нотариатчидын танхим үүсгэн байгуулагдсаны 27 жилийн ойг тус тус тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, аймгийн Нотариатын салбараас хамтран ажилладаг хууль, хүчний байгууллагуудынхаа дунд зохион “гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

 

           Тус тэмцээнд Архангай аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн салбар зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газрын баг, тамирчид оролцлоо.

 

         

         Тэмцээн тойргийн журмаар болж нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Архангай аймгийн Цагдаагийн газрын баг, тамирчид, Дэд байрт Архангай аймгийн Онцгой байдлын газрын баг, тамирчид, Гутгаар байрт Архангай аймгийн Прокурорын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

 

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР