Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Архангай аймгийн “Тамир” телевизийн “Онцлох зочин” нэвтрүүлгийн дугаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, шүүгч А.Түвшинтулга нар оролцлоо.
Тус нэвтрүүлэгт шүүгч нар захиргааны хэргийн шүүх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны дахь иргэдийн оролцоо, эрх, орон нутагт шийдвэрлэгдэж буй захиргааны хэрэг, маргаан тэдгээрийн онцлог, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ойн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тамир телевизийн "Онцлох зочин" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү.