Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Жендерийн үндэсний хороотой хамтран “Жендерийн үндсэн ойлголт’’ сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар тус хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг хүйс ба жендерийн ялгаа, хэвшмэл ойлголтууд, зан заншлын холбогдолтой буруу үзэл, дадал зуршлын талаар мэдээлэл хийлээ. Хүйс бол биологийн ялгаа, үл өөрчлөгдөх чанар, жендер бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага, байр суурийн ялгаатай байдлыг илэрхийлдэг тухай сонирхолтой мэдээллийг өгөв.
Бидний дунд “эрэгтэй хүн уйлдаггүй юм, эрэгтэй хүн чинь даарахгүй, эрэгтэй хүн хар ажил хийж амьдарч чадна” гэх мэтчилэн эрэгтэй хүүхдэд хандах буруу хандлага, хэвшмэл ойлголтууд өнөөдөр эрэгтэйчүүдийн боловсрол эзэмшсэн байдал, хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
Бидний хүсэлтийг хүлээн авч жендерийн тухай сонирхолтой мэдээлэл өгсөн Жендерийн үндэсний хороо, тус хорооны мэргэжилтэн Б.Батхишигт талархал илэрхийлье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР