Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

             Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар , Дархан-Уул аймгийн прокурорын газар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын газар, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК зэрэг байгууллагуудын баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо.

              Спортын тэмцээний шилдгүүдээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн баг тамирчид тэргүүн байр, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид хоёрдугаар байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын баг тамирчид гуравдугаар байр тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.

 

 

 

                                                    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                             ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР