Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хос бичигтэн болох ажлын хүрээнд Хэл шинжлэлийн ухааны магистр Ж.Эрхэмсайхан багшийн удирдлага дор Монгол бичгийн ахисан шатны багц цагийн сургалтад хамрагдаж байгаа билээ.
Энэхүү сургалт үр дүнгээ өгч “Үндэсний бичиг үсгийн баяр-2024” өдрийг тохиолдуулан Төв номын сангаас зохион байгуулсан “Эх хэлээ эрхэмлэе” сайхан бичгийн уралдааны насанд хүрэгчдийн төрөлд тус шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг амжилттай оролцож, гутгаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал гардаж авлаа.
Монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж, амжилт гаргасан Б.Саранчимэгт хамт олны зүгээс улам их амжилтыг хүсэн ерөөж, баяр хүргэлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР