Тус шүүхийн Тамгын газрын газраас Захиргааны хэргийн 20 жилийн ойн арга хэмжээ болон “Нээлттэй шүүх” арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Их сургуулийн хуулийн факультетын Олон улсын эрх зүйн багш, Буриад улсын Дээд шүүхийн шүүгч асан Семёнов.Б.С, Олон Улсын эрх зүйн тэнхимийн туслах ажилтан Слидов.А.О болон тус сургуулийн 3, 4 дүгээр курсийн оюутнууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр зочиллоо.

         Тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү зочдыг хүлээн авч уулзан тэдний сонирхсон асуултад хариулан захиргааны шүүхийн онцлог, процесс, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулахаас гадна захиргааны шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцох боломжтой талаарх мэдээллийг өглөө.

           Буриад улсын Дээд шүүхийн шүүгч асан Семёнов.Б.С хэлэхдээ “Би өөрөө өмнө нь Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Монгол Улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны онцлогтой танилцуулж, найрсаг хүлээн авсанд сэтгэл маш өндөр байна. МУ-ын шүүх нээлттэй байгаа нь бидэнд маш их таалагдлаа” гэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар