Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны танхимд амжилттай эхэллээ.
Тус хэлэлцүүлэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, шийдэл: Анхан шатны шүүхийн хувьд” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар