Монголын хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар, ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагатай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх "Хуульчийн про боно-2024" өдөрлөгт Сэлэнгэ аймгийн шүүх нэгдэж хамтран оролцлоо.

 

 

        Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Шүүх, Шүүхийн Тамгын газрын төлөөлж өдөрлөгт ТГ-ын үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Төмөрсүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Уянга, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Энхцэцэг, Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Баярзул оролцлоо.

          "Хуульчийн про боно-2024 өдөрлөгийн хүрээнд иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын давуу тал ач холбогдолыг иргэдэд ойлгуулж таниулан сурталчилах, өдөрлөгийн хүрээнд 17-18 иргэнд зээлийн гэрээтэй холбоотой, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хүүхдийн тэтгэлэг хүүхдийн асрамж тогтоолгох болон давж заалдах гомдол гаргах талаар иргэдийн сонирхсон асуултад мэргэжлийн дагуу мэдээлэл, лавлагааг өгч ажилласан.

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар

 

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com