Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн байранд “Хуульчийн Про Боно 2024” өдөрлөгийг  2024 оны 05 сарын 01-ний өдөр “Нээлттэй шүүх” сэдвийн дор Сүхбаатар аймаг дахь шүүх, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн нар, Сүхбаатар аймгийн Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нотариат болон бусад төрийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Шүүх, Шүүхийн Тамгын газрыг төлөөлж ТГ-ын үйлчилгээний хэлтсийн дарга Н.Батзориг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Цолмон, Х.Бат-Эрдэнэ, Э.Одонтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сугарсүрэн, Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Батцэцэг нар оролцлоо.

 

Тус өдөрлөгийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн зүгээс шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж, шүүхэд хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагаа, иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, шүүхийн Тамгын газрын архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж, судалгааг авч ажиллалаа.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар