Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд жил бүрийн 05 сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно” өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
“Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар оролцож үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүллээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com