Монголын хуульчдын холбооны Төв аймаг дахь салбар, ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагатай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх “Хуульчийн про боно-2024” өдөрлөгт Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах О.Лхагвадорж, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ууганбаяр, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Онон, Архив бичиг хэргийн эрхлэгч Г.Ганзориг нар оролцлоо.
“Хуульчийн про боно-2024” өдөрлөгийн хүрээнд иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын давуу тал ач холбогдолыг иргэдэд ойлгуулж таниулан сурталчилж, 15 иргэнд зээлийн гэрээтэй холбоотой, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хүүхдийн тэтгэлэг хүүхдийн асрамж тогтоолгох болон давж заалдах гомдол гаргах талаар иргэдийн сонирхсон асуултад мэргэжлийн дагуу мэдээлэл, лавлагаа өглөө.
Мөн Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхийн талаар танилцуулга мэдээлэл хүргэж ажиллалаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com