Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтан үндэсний хэл бичгийг танин мэдүүлэх мэдлэг чадварыг сорьж үндэсний бичиг соёлыг сурталчлах зорилгоор шүүгч, ажилтнуудаас бүрдсэн 5 багийн дунд “Монгол бичгийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээн 4 үе шаттай зохион байгуулагдаж 1-р байрт Ц.Намуундарь ахлагчтай “A1” баг, 2-р байрт П.Янжмаа ахлагчтай “НАДЯ” баг тус тус шалгарлаа.
Шүүгч, ажилтнууддаа үндэсний хэл бичгийн мэдлэгээ улам бататган, сайжруулахад нь амжилт хүсье.
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар