Говьсүмбэр аймагт “Хуульчийн Пробоно” өдөрлөг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болон зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Говьсүмбэр аймаг дахь хуулийн байгууллагуудын нийт 20 хуульч оролцлоо.
Өдөрлөг арга хэмжээнд тус шүүхээс иргэдэд зориулж дараах төрлүүдээр зөвлөгөө, мэдээлэл өглөө. Үүнд:
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн, талуудын харилцааг хэвийн хадгалах боломжтой зэрэг Эвлэрүүлэн зуучлалын хуулийн талаар зөвлөгөө мэдээлэл,
- Шүүхийн байранд суурилуулсан төрийн үйлчилгээний “ХУРДАН” систем”-д шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага Улсын тэмдэгтийн хураамж төлөх, лавлагаа, тодорхойлолт авах зэрэг төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл,
- Иргэд зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр аль шүүхэд, хэрхэн хандах, ямар ямар баримт бичиг бүрдүүлэх талаар буюу шүүхийн харъяаллын талаар тус тус зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
Нийт 32 иргэнд үйлчилгээ үзүүлж, 11 төрлийн гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.comГовьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар