Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн нийт шүүх, Шүүхийн Тамгын газар, Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран аймгийнхаа 19 суманд “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
Тус арга хэмжээг Хашаат, Хотонт суманд зохион байгуулснаар ийнхүү аймгийн зүүн талын 7 суманд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр урьдчилан бэлтгэсэн гарын авлага, тараах материал зэргийг сургалтад оролцсон иргэд, төрийн албан хаагчдад тарааж өгөв.
Тус сургалтад шүүгч болон шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнууд дараах сэдвээр танилцуулга, мэдээллийг хүргэлээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com“Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа (Захиргааны ерөнхий хууль)” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга;
“Иргэний шүүхэд мэдүүлэх эрх, иргэний хэргийн шүүхээр түгээмэл шийдвэрлэгддэг хэрэг, маргаан анхаарах зүйл” сэдвийн хүрээнд Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Энххүү;
“Иргэдийн түгээмэл холбогдож буй гэмт хэрэг, зөрчил тэдгээрээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал /Зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн жишээн дээр/”сэдвээр Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Бүрэнтогтох;
“Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлж буй байдал, Захиргааных хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зарим асуудал” Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид нар тус тус сургалтыг эрхлэн хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Цаашид тус арга хэмжээ хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аймгийнхаа бусад сумдаар үргэлжлэх юм.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР