Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

         Энэ ажлын хүрээнд “Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан гарын авлага номыг эрхлэн бэлтгэж хэвлүүллээ.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

          Иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан энэхүү гарын авлага нь нэн ялангуяа нэг талд захиргааны байгууллага, албан тушаалтантай иргэн, хуулийн этгээд харилцах явцад үүсэж болох асуудалд хөтөч болохыг нөгөө талаас энэ төрлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн процесс ажиллагааг танин мэдэх, шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ хэрэгжүүлэхэд тус дөхөм болгохыг зорьсон болно.

          Тус бүтээлд орсон тодорхой сэдэв, агуулгыг аль болох энгийн хялбарчилсан байдлаар бэлтгэн оруулахын зэрэгцээ захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн хураангуй, процессын тойм болон орон нутагт түгээмэл гаргадаг нэхэмжлэлийн загвар, аймаг дахь захиргааны байгууллагын мэдээлэл зэргийг хавсралтаар орууллаа.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР