Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд тус шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Дартсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид

2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид

3. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид

4. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын баг тамирчид

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодорлоо.

Тэргүүн байранд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын баг тамирчид,

Дэд байранд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид,

Гутгаар байранд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

 

 

 

                                                      ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН                                                         ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР