Насан туршийн боловсролын төвийн багш Т.Мөнхчимэг “Ажлаа зохион байгуулах тухай” сэдвээр 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтад захиргаа, үйлчилгээний албан хаагчид хамрагдлаа.
Тус сургалтаар ажлын зохион байгуулалт, сөрөг хүчин зүйлээс ангижрах арга зам, ажлыг хойш тавих зуршлаас салах стратеги, төлөвлөгөө зэрэг ойлголтыг өгөхөөс гадна, сургалтад хамрагдсан албан хаагчдыг баг болгож оролцоог нэмэгдүүлсэн нь сонирхолтой, үр дүнтэй боллоо.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР