Монгол Улсын ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард явуулна гэсэн байдаг. Үүний хүрээнд шүүхийн Тамгын газрын хамт олон бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдлаа. Сорилд нийт 19 албан хаагч хамрагдаж бие бялдар, чийрэгжилтийн түвшин, гарын хүч, уян хатан чанар, тэнцвэр зэрэг 6-7 чиглэлээр түвшин тогтоох сорил өгсөн.