Тус шүүхийн 2024 оны дотоод ажлын төлөвлөгөөнд заасны дагуу өнөөдрийн “Бүтээлч цаг” хөгжлийн буланд шүүгчийн туслах М.Энхмаа “Геннис амжилтууд” сэдэвт сургалтыг орлоо.
Мөн Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хууль эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Анунгоо “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалт хийж, сургалтаар гэр бүлийн гишүүний үүрэг, эрүүл харилцаатай гэр бүлийг бий болгохын тулд хэрэгжүүлэх алхам, дадал хэвшлүүдийн талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлаа.