Монголын Шүүхийн ахмадын холбооны гишүүд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн ахмадын холбооны үйл ажиллагаатай танилцаж, Шүүхийн тамгын газрын албан хаагчид болон ахмадуудад Шүүхийн ахмадын холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Мөн Монголын Шүүхийн ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр Б.Одонцэцэгийг шагнаж урамшууллаа.