Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Япон Улсын Нагоягийн Их Сургуулийн Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны албан хаагч нарт "Илтгэл бичих, судалгаа хийх" сэдвээр 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цахим сургалт орлоо. Сургалтаар илтгэл хэрхэн бичих, судалгааны ажлын сэдэв сонгох, харьцуулсан судалгаа болон харьцуулсан эрх зүйн талаарх ойлголтыг өгч харилцан санал солилцсон үр дүнтэй сургалт болов.