Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журмыг танилцуулах, мэдээллээр хангах ажлыг 2024 оны сургалтын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ыг Шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга С.Батбаатар танилцуулан, сургалт зохион байгууллаа. Тус сургалтад нийт шүүгч, ажилтнуудаас гадна Дорнод аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчид хамрагдлаа.