Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос тус шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд "МӨНХИЙН ИРЭЭДҮЙН ГЭГЭЭ" ТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын шинжлэх ухааны докторант Ш.Мөнхцэцэгийг урьж сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид хамрагдав.