Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улс 13 дахь жилдээ 2024 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрлөх ээлтэй орчин, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн талаар хууль сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх ажлуудыг хийсээр ирсэн.
Энэхүү аянд шүүх хамтран оролцож 150 орчим иргэд, төрийн болон хувийн хэвшлийн 72 ажилтан албан хаагчдад “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн тухай мэдээлэл хийж 4 төрлийн зурагт хуудас гарын авлага тарааж, 89 иргэнээс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгыг авч ажиллаа.
Тус арга хэмжээний үеэр Шарын гол сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бүртгэлтэй 52 иргэнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн тухай ойлголт, иргэдийн төлөөлөгчийн ач холбогдол, шүүх хуралдаанд оролцох, эрх үүрэг, болзол шаардлага, анхаарах, хориглох зүйл, нөлөөллийн мэдүүлгийн талаар сургалт хийж иргэдийн төлөөлөгчийн гарын авлага тараав.
.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com