Тус шүүхийн Тамгын газрын сургалтын төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасгийн дарга, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Баярбаатар хүрэлцэн ирж шүүхийн захиргааны ажилтнуудад "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг стандарт, байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” сэдвээр сургалт хийж сонирхсон асуултуудад хариуллаа.
Сургалтад шүүхийн захиргааны 24 албан хаагч хамрагдаж Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны А/91 дугаартай тушаалаар батлагдсан “Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-ын талаар мэдэж авлаа.