Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Пүрэвжаргал, эвлэрүүлэн зуучлагч С.Баяржаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүхийн хөтөч Ц.Энхзаяа нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хот тохижилт үйлчилгээний газрын ажилчдад 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах тухай”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх ойлголт”, “Хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ойлголт” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.