Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд тус шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангитай хамтарсан зөвлөгөөнийг тус ангийн хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд тус шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар хорих ангийн дарга, хурандаа Д.Өлзийбат болон бусад албан хаагчид оролцов.
Уг зөвлөгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа Д.Өлзийбат хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийлээ. Мөн тус зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн байдал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, учирч буй хүндрэл, бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.