Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Батзориг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Наранбаатар, Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг, жолооч Э.Мөнхжаргал нар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд томилолтоор ажиллалаа.
Тус томилолтын хүрээнд Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Батзориг Сүхбаатар сумаас сонгогдсон зарим иргэдийн төлөөлөгч нарт “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр сургалт, шүүгчийн туслах С.Наранбаатар төсөвт байгууллагын албан хаагчдад болон иргэдэд Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, Захиргааны ерөнхий хуулиар мэдээлэл хүргэлээ.
Мөн Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хууль зүйн туслалцаа хүссэн иргэдийн зарим асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж ажиллалаа.