Сүхбаатар аймаг дахь шүүхийн ахмадын салбар зөвлөлийн төлөөлөл, тус шүүхийн шүүгч, ажилчид 2024 оны 04 дүгээр сарын 16-нд өглөөний уулзалт, ярилцлага зохион байгуулав. Тус уулзалтаар төрийн албаны онцлог чанар, эерэг харилцааг бий болгох, харилцааны үр дагавар, ажлын байрны ёс зүй, соёлыг бий болгох зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
Энэхүү уулзалт, ярилцлагын зорилго нь байгууллагын ажилчдын үзэл бодол, ёс зүй, харилцаа хандлага, итгэл үнэмшил, үнэт зүйлийг тодорхойлон, байгууллагатаа зөв соёлыг түгээж, ахмад үеэсээ суралцан, тэдний үнэтэй санал, зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэх юм.