Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаар зарлигаар Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Базаррагчаагийн Наранчимэг томилогдож шүүгчид зарлиг гардуулж, шүүгчийн ажлыг хүлээлцүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч Б.Наранчимэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь гардуулж өглөө.
Уг ажиллагаанд тус шүүхийн шүүгчид болон Тамгын газрын албан хаагчид оролцлоо. Шүүгчдээ баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар