Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас нар Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.

 

        Уулзалтын үеэр БНТУ-ын шүүхийн тогтолцооны талаар танилцаж, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, шүүгчдийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

 

 

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар