Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон айл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өвлийг өнтэй давах, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэхэд нь бага ч болов нэмэр болох, цаашлаад тэдний гэр бүлийг амьдралд хөлөө олох, амьдрах итгэлийг өгөх нэгэн зорилгод манай хамт олон нэгдэж хандиваар цугларсан хувцас болон ахуйн хэрэглээний зүйлсийг хүлээлгэн өглөө. Үүнд:
- Бор-Өндөр сумын иргэн Х-гийн гэр бүлд тусламж үзүүлэн цахилгаан дамжуулах шугамын утас 50 метрийг авч холбогдох газраар залгуулан тог цахилгааны асуудлыг шийдвэрлэн өгч, ажилтнуудаас цугларсан хандивын мөнгөөр 10 шуудай нүүрс, 2 шуудай түлээ, мөн хувцас, эд зүйлсийг хүлээлгэн өгч хүүхдүүдийг дулаан өвөлжих нөхцөл боломжийг хангаж өгснөөс гадна тус сумын Бумбат 3-р багт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн З-д сэтгэлийн хандив болгож мөнгөн тусламж үзүүллээ.
Мөн 2023.11.09-ний өдөр гадна орчны цас, мөсийг хусч цэвэрлэж байгаа “Бор-Өндөр хот тохижилт” ТБАГУТҮГазрын үйлчилгээний ажилтнуудад халуун цай, кофе, аарц уулгаж, Бор-Өндөр сумынхаа иргэдийг хоггүй цэвэр орчинд тав тухтай амьдруулахын төлөө хичээн ажилладагт талархаж байгаагаа илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ